Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ОБЕГ: Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо

2026/06/11
ОБЕГ: Хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо
Share on FacebookShare on Twitter

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Азийн хөгжлийн банкны Зүүн азийн газрын захирал, ноён Мухаммед Эхсан хантай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж байгаа төслийн явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2026 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшлэх, гамшгийн улмаас үүсэх эрсдэл буурах, иргэд, аж ахуйн нэгжид учирч болзошгүй хохирол багасах, гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэх юм.

Мөн олон улсын жишигт нийцсэн өндөр хүчин чадалтай тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлж, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах замаар гамшгийн улмаас учрах хохирлыг бууруулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Төсөл хэрэгжсэнээр байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, аврагч, гал сөнөөгчдийн үүргээ гүйцэтгэх баталгаа дээшилж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин, мал амьтанд учирч болох хохирлыг бууруулах төдийгүй үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх  ач холбогдолтой юм.

Хошууч генерал Г.Ариунбуян  “Азийн Хөгжлийн Банк нь1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын олон талт хөгжлийн гол түнш байж, санхүү, хот байгуулалт зэрэг нийгэм, эдийн засгийн гол салбаруудад хөрөнгө оруулалт хийж, олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг цохон тэмдэглэж, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.

Танд санал болгож буй

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Нийгэм

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2026/06/11
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Нийгэм

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2026/06/11
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна
Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна

2026/06/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?