Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2026/06/11
Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.06.11/ ахмад настнуудтай уулзаж, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гурван онцлох зохицуулалт тусжээ.

Баталгаат тэтгэвэр. Бага орлоготой тэтгэвэр авч буй иргэдээ ядуурлаас хамгаалах зорилгоор тэтгэвэрт гарсан бүх ахмад настны  тэтгэврийг ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс хамааран 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. 504 мянган ахмад настны одоо авч буй тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Олон жил шимтгэл төлсөн ч бага цалинтай, бусдыг асарч, цөөн жил ажилласан иргэдэд энэ нь нэмэлт баталгаа болно. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгч, албан бус салбарт ажиллагчдад ч мөн адил нэмэлт баталгаа санал болгосноор олон жил шимтгэл төлөхийг нь урамшуулж өгнө. Ийм тогтолцоо Австрали, Швед, Канад улсад хэрэгждэг байна.

Олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авна.  Төлсөн шимтгэлийн хэмжээ, хугацаанаас хамаарч тэтгэврийг тогтооно. 25-аас дээш жил шимтгэл төлсөн жил тутамд олгодог цалингийн 1.5 хувийннэмэгдлийг хоёр хувь болгоно. 35 жил ажилласан хүн цалингийнхаа 67.5 хувиар тэтгэвэр тогтоолгодог байсныг 72.5 хувь болгоно. Тэтгэвэртээ гарсан хүн ажил хийвэл шимтгэлгүй. Иргэн тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлэн тооцно. 57 настай эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гаръя гэвэл тэтгэвэр нь 12 хувиар нэмэгдэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол нэмэгдэнэ гэж үзэж байна.

Хувийн нэмэлт тэтгэвэр. Давхар даатгал, илүү боломж. Нэмэлт тэтгэврийнхээ 30 хүртэлх хувийг урьдчилж зарцуулж болно. Мөн нэг удаа бүгдийг нь авах, эсвэл сар бүр нэмэлтээр авах сонголттой. Энэ нь сайн дурын, нэмэлт, бүрэн хуримтлалын тогтолцоо. Шимтгэлийн хэмжээг ажил олгогч ажилтан хоёр тохиролцоно. Шимтгэлд нь ХХОАТ, Аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлттэй. Хувийн нэмэлт тэтгэвэр нь үр хүүхэд, хань ижилд нь өвлөгдөнө. Хөрөнгийг гадаад, дотоод зах зээлд оруулж арвижуулна.

Мөн оюутан, ахмад настныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Даатгуулагч хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлбэл хоёр хүртэлх гэрээг өөрөө сонгож нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох зохицуулалт оржээ.

Эдгээр өөрчлөлт нь тэтгэврийн шударга тогтолцоог бий болгох тулгын гурван хөшүүрэг гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Тэтгэврийн одоогийн тогтолцоо нь илүү олон жил ажил хөдөлмөр эрхлээд үр ашиг нь гардаггүй, тэтгэвэр нь амьдралын наад захын хэрэгцээг нь хангаж чаддаггүй гэдгийг ахмадууд хэллээ. Улсад 30-35  жил ажилласан хүн 20 жил ажилласан хүнтэй адилхан тэтгэвэр авдаг,  сүүлийн таван жилээ өндөр тооцуулж тэтгэвэр авдаг нь олон жил ажилласан ахмадуудад шударга бус тусдаг гэдгийг хэлж байлаа. Ахмадуудын 57 хувь нь 769 мянга, түүнээс бага тэтгэвэртэй. Амьдралд нь хүрэлцэхгүй байгааг хөндөөд тэтгэврийн шинэ тогтолцоог дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Танд санал болгож буй

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн тав дахь шатны хэлэлцээг хийлээ
Улс төр

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн тав дахь шатны хэлэлцээг хийлээ

2026/06/11
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Улс төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2026/06/11
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Улс төр

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

2026/06/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?