Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол, Хятадын хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа

2026/06/12
Монгол, Хятадын хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.06.12) БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэнтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2029)”-г баталгаажууллаа.

Талууд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд уг санамж бичгийг бодит хэрэг болгоход идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ. Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжсэнээр стандартын байгууллагуудын харилцаа, үйл ажиллагаа өргөжих бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг боловсруулж байгааг дурдлаа. Тус хууль батлагдсанаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж, стандартчилал, итгэмжлэлийн салбар шинэ түвшинд хөгжих боломжтой гэв. Түүнчлэн, Монгол Улс стандартын салбарт шинэчлэл хийхээр холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн найруулж байна. Уг хууль нь стандарт, цаг үеэ дагаад шинэчлэгддэг байх, зах зээл рүү уялдан чиглэсэн, олон улсын жишигт нийцсэн хууль байхаар зохицуулалтуудыг оруулж байгааг Шадар сайд онцлов. Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан экспортлохоор хүлээж байгаа учраас хоёр улсын хооронд зурагдсан санамж бичиг, одоо зурагдаж буй төлөвлөгөөг нэн даруй ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага байна гэлээ.

БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэний зүгээс хэмжил зүйн салбарын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны төлөвлөгөөг өнөөдөр баталгаажуулж буй нь хоёр орны Төрийн тэргүүн нарын яриа хэлцлийг бодит үр дүнд хүргэхэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Тэрбээр, цаашид стандартчиллын салбарт тогтвортой, байнгын механизм ажиллуулж, стандартын тухай мэдээллийг харилцан судалж, цаг тухай бүрд солилцох, мэргэжилтнүүдээ сургах хэрэгтэй байгааг тодотголоо. Түүнчлэн хоёр улс чанарын баталгаажуулалтаа хангаж, худалдааны тарифын саадыг арилгах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн буйгаа илэрхийлж байна.

Танд санал болгож буй

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Нийгэм

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026/06/12
“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Улс төр

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2026/06/12
“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн нүүрс 8.2 сая ам.доллароор арилжлаа
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн нүүрс 8.2 сая ам.доллароор арилжлаа

2026/06/12

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?