Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026/06/14
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр ДЦС-5 төсөл нь эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой төсөл хэмээн тодотгоод “ДЦС-5-ыг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай. Энэ станц 100 мянган айлын цахилгаан, 40 мянган өрхийн дулааны асуудлыг шийднэ. Станцыг ашиглалтад оруулах талаар олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болж байна. Тус ажилд онцгой ач холбогдол өгч, яаралтай зохион байгуулалтуудыг хийнэ. Тухайлбал, төрийн байгууллагуудын уялдаа холбоог шуурхай хангуулж, санхүүжилтийг тасралтгүй явуулан, төслийн газар чөлөөлөлтийн асуудалд анхааран ажиллана. Төслийн хоёр дахь санхүүжилтийг ирэх долоо хоногт шийднэ” гэв.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байна. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Барилга угсралтын төлөвлөгөөгөөр төслийн ажил 2025 оны 11 дүгээр сараас эхэлж, 2028 оны тавдугаар сард дуусахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөт ажлууд хугацаандаа зохион байгуулагдаж байгааг албаныхан мэдээлэв. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 65 жил хуримтлагдсан үнсэн санг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Танд санал болгож буй

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Нийгэм

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна

2026/08/28
Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ

2026/08/28
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
Онцлох мэдээ

Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй

2026/08/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?