Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Евроазийн музейн удирдлагууд Монгол Улсад чууллаа

2026/06/15
Евроазийн музейн удирдлагууд Монгол Улсад чууллаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “ЕВРОАЗИЙН ИХ СОЛИЛЦОО: ИРЭЭДҮЙН БОЛОМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” олон улсын анхдугаар чуулган 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд эхэллээ.

Евроазийн бүс нутаг нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёлын өвийг хадгалж ирсэн дэлхийн соёлын солилцооны гол огтлолцол юм. Энэхүү бүс нутгийн музей болон соёлын өвийн байгууллагууд нь соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, судлах, олон нийтэд сурталчлах чиглэлээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг билээ.

Монгол Улсад соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тус чуулганд БНСУ-ын Үндэсний музей, ОХУ-ын Эрмитажийн улсын музей, Дорно дахины улсын музей, Швейцарын Ритберг музей, Унгар, Финланд, Польш зэрэг Ази, Европын 20 гаруй орны 55 томоохон музейн удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь манай улсын түүхэнд бичигдэх үйл явдал болж байна.

Чуулганд оролцогчид музейн хөгжлийн бодлого стратеги, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дижитал инноваци, маркетинг, музейн боловсрол зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Чуулган нь Олон улсын музейн зөвлөл (ICOM)-өөс 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриан дор тэмдэглэж буй үзэл санаатай нэгдэж, олон улсын түвшинд үүссэн соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг соёлын хүчээр багасгах зорилготой юм.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр оролцож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд, музейн салбарын хамтын ажиллагаа нь ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлоод, туршлага солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, сэргээн засварлалтын чиглэлээрх аливаа бүтээлч санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан үг хэлж, сүүлийн жилүүдэд музейн салбарт гарч буй олонбодит үр дүн гарч байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрээр ковид цар тахлын өмнө 20.0 орчим мянган м2 байсан музейн барилга байгууламжийн хүчин чадал өнөөдөр 48.0 орчим мянган м2 болж 2.4 дахин өссөн төдийгүй үйлчлүүлэгчдийн тоо 2025 оны байдлаар 1.8 сая болж 2.6 дахин нэмэгдсэнийг дурдсан юм. Түүнчлэн 2022 онд нээлтээ хийсэн Чингис хаан Үндэсний музейг “National Geographic” агентлаг 2024 онд заавал зочлох дэлхийн 20 дурсгалт газрын нэгээр нэрлэсэн амжилтыг цохон тэмдэглэж, Монголын музейн хөгжлийн өнөөгийн дүр төрхийг манлайлж байгаад талархал илэрхийллээ.

Чуулганы албан ёсны үйл ажиллагааны дараа Евроазийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, Эрдэнэ зуу хийд, Уйгур болон Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон орон нутгийн бусад музейнүүдтэй биечлэн танилцах юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2026/06/15
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
Онцлох мэдээ

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026/06/15
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна
Нийгэм

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

2026/06/15

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?