Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо

2026/06/16
Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өнөөдөр /2026.06.16/ боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, салбарын төлөөллүүд оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн хэлсэн үгэндээ  өнөөдөр бидний нээж буй энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит үр дүн юм” гэв.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна” хэмээн онцоллоо. Тэрээр мөн лаборатори ашиглалтад орсноор эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн үнэлэх үндэсний чадавх бэхжиж, зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүнд тавих хяналт шинэ түвшинд хүрэхийг тэмдэглэв.
 ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Саиа Ма’у Пиукала “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байдаг. Энэ бол зөвхөн техникийн асуудал биш, хүний амь насанд аюул учруулж буй асуудал юм. Хүчирхэг лаборатори гэдэг нь зүгээр нэг барилга байгууламж биш. Энэ бол иргэд, гэр бүл, нийт нийгмийг эрсдэлээс хамгаалдаг хамгаалалтын тогтолцоо юм. Монгол Улс өнөөдөр энэхүү хамгаалалтаа улам бэхжүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Энэхүү лабораторийг Дэлхийн банкны Цар тахлын сангийн 1.8 сая ам.долларын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг Нэг эрүүл мэндийн зарчимд тулгуурлан бэхжүүлэх” төслийн хүрээнд шинэчлэн байгууллаа.Шинэчлэлийн хүрээнд эмийн чанарын хяналт, шинжилгээний чадавхыг олон улсын түвшинд хүргэх орчин үеийн багаж тоног төхөөрөмж, хэмжил зүйн болон био аюулгүй ажиллагааны дэвшилтэт системүүдийг нэвтрүүлсэн байна.
Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала нар Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийг хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр эмийн идэвхт бодисын агууламж, хольц, үлдэгдэл уусгагч, хүнд металл зэрэг чанар, аюулгүй байдлын гол үзүүлэлтүүдийг олон улсын шаардлагын түвшинд тодорхойлох боломж бүрджээ. Мөн лабораторийн мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, дадлага, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Шинэчлэл бүрэн хэрэгжсэнээр лабораторийн хүчин чадал эрс нэмэгдэж, жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийх боломжтой болохоос гадна зах зээлийн тандалт, хяналтын үр нөлөө сайжирч, иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа улам бэхжих юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор Монгол Улсын эмийн чанарын хяналт, зохицуулалтын тогтолцоо бэхжиж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх үндэсний лавлагаа лаборатори болох хөгжлийн шинэ эхлэл тавигдаж байна.

Танд санал болгож буй

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ

2026/06/14
Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ
Эрүүл мэнд

Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ

2026/06/08
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Эрүүл мэнд

Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ

2026/05/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?