Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа

2026/06/24
НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын төлөөлөгчид сургалтад хамрагдлаа
Share on FacebookShare on Twitter

НҮБ-ын Суурин зохицуулагч болон суурин зохицуулагчийн газрын төлөөлөгчид ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангид “Гамшгийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдлаа.

Монгол Улсын Засгийн газар болон Онцгой байдлын ерөнхий газар нь гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх чиглэлээр НҮБ болон олон улсын хөгжлийн түншүүдтэй урт хугацааны, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллаж байна.

Сургалтыг нээж, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд Монгол Улсад гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйг хөгжүүлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, хүүхэд болон бусад эмзэг бүлгийн хамгааллыг сайжруулах зэрэг олон чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Сургалтын үйл ажиллагаа нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, туршлага солилцоог өргөжүүлэх, цаашдын хамтарсан санаачилга, төсөл хөтөлбөрүүдийн үндэс суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид зөвхөн гамшгийн эрсдэлийг бууруулах төдийгүй гамшгийн үеийн зохицуулалт, хүмүүнлэгийн хариу арга хэмжээ, сэргээн босгох үйл ажиллагаанд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллана” гэлээ.

Тус газрын төлөөллүүд галын аюулгүй байдал, аюулгүй өрх, утаат орчин, эмнэлгийн анхан шатны тусламж, газар хөдлөлт, өндрөөс аврах ажиллагааны сургалтын танхимуудад сургалтад хамрагдаж, онолын мэдлэгээ бататгах хүрээнд гал унтраагуур ашиглан гал унтраах практик дадлага хийж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ.

Энэхүү сургалт нь ажилтнуудын гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг дээшлүүлэх, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Танд санал болгож буй

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Нийгэм

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

2026/06/24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
Нийгэм

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026/06/24
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
Нийгэм

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

2026/06/24

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?