Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа

2026/07/02
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Хөгжлийн банк нь энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа. Энэ нь Хөгжлийн банкны 2018 оноос хойш олон улсын зах зээлд арилжаалсан анхны нээлттэй хэлбэрийн бонд юм.

Банк олон улсын зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд Хөгжлийн банкны гаргахаар зорьсон бондын захиалга 5.3 дахин давсан байна.

Энэхүү бондын амжилттай арилжаа нь олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банканд, тэр дундаа банкны урт хугацааны хөгжлийн стратеги, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, оновчтой удирдлагад итгэл хүлээлгэж байгааг харуулж байна. Ингэснээр Хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээлд эзлэх байр суурийг шинэ түвшинд аваачсан төдийгүй цаашид эх үүсвэр татан төвлөрүүлэхэд чухал алхам боллоо.

Хөгжлийн банкны энэ удаагийн бондын хүү нь Монгол Улсын засгийн газрын бондын хүүгээс 0.95% өндөр буюу Засгийн газартай хамгийн ойрхон хүүтэй гарсан Засгийн газрын баталгаагүй бонд боллоо. Энэ нь дан ганц Хөгжлийн банканд төдийгүй Монгол Улсын бусад банк, банк бус санхүүгийн байгууллагуудын олон улсын зах зээлд бонд гаргах зардлыг бууруулж, хямд эх үүсвэр татан төвлөрүүлэх үүд хаалгыг нээсэн чухал үйл явдал юм.

Хөгжлийн банк нь татан төвлөрүүлсэн тус эх үүсвэрийг Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний эдийн засгийн өсөлтөд ач холбогдол бүхий стратегийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд ашиглана. Цаашид Хөгжлийн банк нь эрх зүйн орчноо сайжруулж, засаглалыг бэхжүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг батжуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлооход хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Танд санал болгож буй

ЭТТ: Биржээр 268.8 мянган тонн нүүрс арилжлаа
Эдийн засаг

ЭТТ: Биржээр 268.8 мянган тонн нүүрс арилжлаа

2026/07/06
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2026/07/06
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийгэм

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026/07/06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?