Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо

2026/07/03
Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо
Share on FacebookShare on Twitter

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл-Үрс” төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл-Үрс” төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд бүр эрүүл өсөж хөгжих, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Ялангуяа төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээл, хөдөлгөөний хоцрогдол, гэмтэл бэртлийн улмаас сэргээн засах тусламж шаардлагатай хүүхдүүддээ үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй хүргэх нь төрийн үүрэг юм. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл-Үрс” төв нь олон жилийн турш сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүүхдүүдэд хүргэж байгаа боловч байр талбай, тоног төхөөрөмжийн чанар, хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ байсан. Тус төвийн 36 эмч, эмнэлгийн ажилтан ердөө 700 ам метр талбайд жил бүр 300-400 хүүхдийг хэвтэн эмчлүүлж, 1500-2000 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв. Өнөөдөр бид төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 4600 ам метр талбай бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тоног төхөөрөмжтэй, орчин үеийн хүүхдийн сэргээн засах төвтэй боллоо.

Хязгаарлагдмал нөхцөлд ч хүүхэд бүрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн “Эрүүл-Үрс” төвийн хамт олны хичээл зүтгэл, хүнлэг сэтгэлд нийслэлийн иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр Монгол Улсын нийт хүүхдийн тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлийн Засаг даргын хувьд “Хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй байж чадна” гэсэн итгэл үнэмшлээр хүүхэд хамгаалал, хөгжил, оролцоо, эрүүл, аюулгүй орчны асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг дэмжин хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, барилгын ажлыг хугацаанаас нь өмнө гүйцэтгэсэн байгууллагын хамт олонд талархал илэрхийллээ. Цаашид ч нийслэл Улаанбаатар хот хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж хүмүүжих, чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах, хөгжлийн тэгш, хүртээмжтэй боломжийг бүрдүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана гэлээ.

Танд санал болгож буй

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2026/07/06
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийгэм

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026/07/06
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Нийгэм

Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2026/07/06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?