Боловсролын ерөнхий газраас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн даргаар Т.Ням-Очир: Монголд зохион байгуулах COP17 хурлалд 2800 гаруй зочин, төлөөлөгч ирж оролцох урьдчилсан тооцоо гарсан. Зочдыг хотын төвийн шаардлага хангасан зочид буудлуудад байрлуулж, зохион байгуулах газар руу тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Үүнтэй холбоотойгоор их сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулахаар болсон. Тодруулбал,Их дээд сургууль, коллежийн нэмэлт болон элсэлтийн үйл ажиллагаа, хичээл сонголт наймдугаар сарын 17-ноос эхлэн цахимаар явагдана. Тиймээс орон нутгаас ирж суралцах оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатарт ирэх шаардлагагүй. Ингээд хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ. Харин есдүгээр сарын 14-нөөс танхимаар хичээл орно.



