Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хүрэн баавгайн бамбарууш, халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн хэргийг шалгаж байна

2026/07/28
Хүрэн баавгайн бамбарууш, халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн хэргийг шалгаж байна
Share on FacebookShare on Twitter

Цагдаагийн байгууллага энэ оны долоодугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор ховор амьтан хууль бусаар агнаж, тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтдын жагсаалтад багтдаг хүрэн баавгайн бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Энэ үйлдэлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Цагдаагийн байгууллагаас хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг 102 болон 7019-1070 тусгай дугаарын утсаар хүлээн авч байгаа бөгөөд иргэдийг байгаль, ан амьтны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.

Танд санал болгож буй

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Нийгэм

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2026/10/21
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2026/10/21
Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна
Нийгэм

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

2026/10/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?