Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулна

2026/07/29
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулна

default

Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар “Сэлбэ” орон сууцжуулах төслийн талбайд ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор зэрэг баригдана.

Төслийн нийт гүйцэтгэл 36.7 хувьтай үргэлжилж байна. Нийт дөрвөн багц хийгдэх бөгөөд гүйцэтгэгч долоон ААН шалгарчээ. Төслийн газар чөлөөлөлт 96 хувьтай. Бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байна. 2027 онд орон сууцнуудыг ашиглалтад оруулах бол 2028-2030 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээний энэхүү загвар төсөл нь цаашид гэр хорооллыг орон сууцжуулахад жишиг болно. Энд иргэдийн өдөр тутмын хэрэгцээт бүх үйлчилгээг цогцоор нь шийдсэн байх юм. Мөн нийт 58.11 га талбайд ногоон байгууламж байгуулна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдийн засгийн тусгай бүс байгуулснаар бизнес эрхлэгчид татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг эдэлж, үйл ажиллагаа явуулахад таатай болно” гэв.

“Сэлбэ” орон сууцжуулах төсөлд оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор барилгын салбарын орчин үеийн дэвшилтэт материал, технологийн шийдлүүдийг нэвтрүүлж буй. Тухайлбал, цэвэр усны дотоод шугам сүлжээг зэс хоолойгоор бүрэн шийдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг бууруулах гурван давхар шилэн цонх, бат бөх метал фасад, өндөр үзүүлэлттэй шилэн хөвөн дулаалгыг ашиглаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд санал болгож буй

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Нийгэм

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна

2026/08/28
Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ

2026/08/28
Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ
Нийгэм

Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ

2026/08/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?