Засгийн газрын өнөөдрийн /2026.07.29/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Ашигт малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар:
-ОХУ -д сүүлийн нэг сарын хугацаанд нөхцөл байдал хүнд байна. Укрйнаас хийсэн дроны халдлагад нефть боловсруулах үйлдвэрүүд өртсөн. ОХУ нь АИ-92 төрлийн автобензинээ Евро-5 стандарт руу шилжүүлсэн байсан. Халдлагаас болж нефтийн хомсдол үүссэн учраас нөөцийг бүрдүүлэх, үнээ тогтвортой хангаж барихын тулд Евро-3-т шилжиж байна.
Дотоодод бид нөөц бүрдүүлэх чиглэлээр энэ оны эхнээс л ажилласан. Түүний дүнд Монголд байгаа бүх саваа дүүргэсэн. Тавдугаар сар гэхэд төмөр зам дээр 700 вагон цистерн Орос руу явж чадахгүй болсон байсан, учир нь бүх сав дүүрсэн байсан. Хэрвээ гурван сарын нөөц хадгалах савтай байсан бол хомсдол ярихгүй, он дуустал нөөцтэй байх байсан.
Нөөцийн савтай болохын тулд Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 18 аж ахуй нэгж 22 нөөцийн сав барина. 250 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн хадгалах сав барих юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 17 хоногийн, ДТ 23 хоногийн нөөцтэй байна. Одоо шатахуун түгээх станцуудад дараалал үүссэн нь энэ долдугаар сард хэрэглээ өндөр байсантай холбоотой.



