Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны 08-р сарын 01-нээс 2026 оны 08-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8 сарын 1, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +31…+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +26…+31 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.



