Б.Ариунзул U17 насны ангилалд Дэлхийн аварга боллоо

Чөлөөт бөхийн U17 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжины нийслэл Баку хотноо үргэлжилж байна.

Монголын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдсөн Б.Ариунзул Казахстаны Абдималик Айшаг 4:0- ээр ялж Дэлхийн аварга боллоо.

Б.Ариунзул эхний тойрогт Украйны Бухтина Иринаг 5:0, дараагийн учраа Узбекстаны Азимова Шахзодаг 11:0 -ээр элт давуу ялж хагас шигшээд Беларусын Брахинетс Палинаг 7:1-ээр ялж аваргын төлөө шалгарсан юм.

Түүний хувьд “Төгс” дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор бөхийн спортод хөл тавьж байжээ.

Танд санал болгож буй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?