Авомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Сайд Г.Дамдинням, ОХУ-ын дайны нөхцөлтэй байгаа өнгөрсөн хугацаанд шатахууныг боломжит түвшинд нийлүүлсээр ирсэн. Гэвч өнгөрсөн 2-р сард АНУ, Ираны зөрчлөөс үүдэн, Ормузын хоолойг хаасан нь дэлхийн нефтийн тээвэр болон бэлэн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хомсдол үүссэн. Үүнийг дэлхийн бүх улс орон туулж байна. Дэлхийн түүхэнд байгаагүй эрчим хүч, газрын тосны хямрал болж байна гэж Дэлхийн эрчим хүчний байгууллагаас мэдэгдсэн.

Шатахуун нийлүүлэх асуудлаар бид дэлхийн боломжит бүх орнуудтай ярилцаж байна. Казахстан улстай ярилцсан, боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Одоо БНХАУ, Сингапур улстай ярилцаж байна. Одоогийн байдлаар БНСУ-аас сард тутам 10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн АИ92, автомашин импортлох улс төрийн тохиролцоо хийгээд ирсэн.

Би 2025 оны 6-р сард сайд болсон. 3-6 сарын хэрэглээний шатахууныг нөөцлөх савтай болно гэж 20 жил яригдсан ч хэрэгжээгүй юм билээ. 2025 оны 12-р сарын 30-нд төсөв нь батлагдаж, 3-р сараас нийт 300 мянган тонны багтаамжтай сав барих ажил нь эхэлсэн. 150 мянган тонны багтаамжтай савыг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Гурван сарын савны нөөцтэй болбол нэг удаагийн 40 хувийн ачааллыг ажралгүй давах боломжтой болно.

 

Танд санал болгож буй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?