Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

8 удаагийн усны ослын дуудлага ирснээс 6 иргэн амиа алджээ

2026/08/04
8 удаагийн усны ослын дуудлага ирснээс 6 иргэн амиа алджээ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Онцгой байдлын газраас цаг агаарын төлөвийн талаар мэдээлэл хийлээ. Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг болон нийслэлийн хэмжээнд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

НОБГ-ын тэргүүн дэд дарга Д.Оюунбат: Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 19 иргэн усны ослоор амиа алдлаа. Үүнээс 16 том хүн, гурав нь бага насны хүүхэд байв. Сүүлийн гурван хоногт 8 удаагийн усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зургаан иргэн амь насаа алдсаныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 1-ээс 2-ны шилжих шөнө гурван иргэн усны осолд өртсөний улмаас нэг нь модны мөчир таарч амьд гарсан. Харин урссан хоёр иргэнийг 48 цагийн дотор эрэн хайж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн өчигдөр 00:48 цагт дуудлага ирсний дагуу очиход дөрвөн иргэний нэг нь голын мөчир таарч амьд гарсан бол гурван иргэн голд урссан. Нэг иргэнийг олсон бөгөөд одоогоор хоёр иргэнийг эрэн хайж ажил үргэлжилж байна. Гол усны түвшин буурахгүй байхад иргэд гол дагуу амарч зугаалж байна. Есдүгээр сарын 15-н хүртэл голын усны түвшин буурахгүй. Иймд иргэд холбогдох албанаас цаг алдахгүй сэрэмжлүүлэг мэдээ өгөхөд үл тоомсорлож, хүлээж авахгүй байна. Туул голын усны түвшин Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био орчмоор эргээ давж, халж үерлэсэн нөхцөл байдал үүссэн. Үүний дагуу онцгой байдлыг газрын алба хаагчид очиж 28 өрхийн 107 иргэн болон амралтын газарт байрлаж сургалт авч байсан 183 иргэний аюулгүй байдлыг хангасан.” гэв.

Иймд иргэдийг голын ай сав дагуу, уул гуу жалга дагуу суурьшихгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн Дархан, Булган, Баянхонгорын замд үер бууж зарим газар замын эвдрэл гарчээ. Хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжлэхийг сануулсаар байна.

Танд санал болгож буй

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Нийгэм

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна

2026/08/28
Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ

2026/08/28
Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ
Нийгэм

Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ

2026/08/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?