Нийслэлээс мопед скүүтерээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс авто замын хөвөөнд тусгай зориулалтын халтиралтаас хамгаалсан материалаар өнгөт тэмдэглэл хийх ажлыг эрчимжүүлжээ.
Ажил гүйцэтгэгч “Дабо МБД” ХХК-ийн инженер Ц.Очирбат “Замын гадаргууг маш сайн цэвэрлээд цавуулаг чанартай будгийг жигд түрхэнэ. Үүний дараа өнгөт элсийг цацна. Элс 2-3 цагийн дотор бүрэн бэхжиж барьцалдана. Ингээд цэвэрлэгээ хийсний дараа скүүтер, мопедыг зорчуулж эхэлнэ” гэв.



