Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БНХАУ-ын “BYD” компани нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлнэ

2026/08/11
БНХАУ-ын “BYD” компани нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, БНХАУ-ын “BYD Company Limited” компанийн Батарей хөгжүүлэлт хариуцсан Дэд ерөнхийлөгч Жао Том, Ази тивийн Зүүн хойд бүс хариуцсан захирал Жанг Юнпэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд цахилгаан автомашин, батарей хуримтлуурын систем, сэргээгдэх эрчим хүч болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

“BYD Company Limited” нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд дэлхийн 100 гаруй улс, 400 орчим хотод үйл ажиллагаа явуулж байна. Тус компани 2025 онд цахилгаан автомашины борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн бөгөөд нийт 17 сая гаруй автомашин борлуулжээ. Компанийн удирдлагууд Улаанбаатар хотод батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдлээ. Тус технологийг БНХАУ-ын 10 хот болон Бразил Улсын Сан-Паулуд амжилттай нэвтрүүлсэн туршлагатай бөгөөд хүйтэн, тэр дундаа -40 хэмийн нөхцөлд ажиллуулах боломжтой талаар танилцууллаа. Sky Shuttle төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна. Төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой талаар “BYD” компанийн төлөөлөгчид ярилаа.

Улаанбаатар хотын жилээс жилд нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан батарей хуримтлуурын систем (BESS) нэвтрүүлэх, цахилгаан автомашины түргэн цэнэглэх станц байгуулах, цахилгаан автомашин, нийтийн тээвэр болон ачааны автомашины салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Талууд дээрх технологи, төслүүдийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, хэрэгцээ шаардлагад уялдуулан судалж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг хамтран хэлэлцэхээр болов.

Танд санал болгож буй

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Нийгэм

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна

2026/08/28
Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ

2026/08/28
Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ
Нийгэм

Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ

2026/08/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?