Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Оюутолгойн гүний уурхай хөдөлсөн нь дэлхийн уул уурхайн зах зээлд эерэг мессеж боллоо

2022/01/26
Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлнэ
Share on FacebookShare on Twitter

26 сар хүлээгдсэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл өчигдөр /2021.01.25/ эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар Оюу толгойн гүний уурхайн анхны тэсэлгээ хийх команд өгснөөр үйлдвэрлэлийн эхний шат албан ёсоор эхэлж буй. Энэ үйл явдал нь нь дэлхийн уул уурхайн зах зээлд эерэг мессеж боллоо.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн өнөөдрийн  /2021.01.26/  арилжааны байдлаар Оюу толгойн 66 хувийг эзэмшигч Туркойз Хилл Ресурс (TRQ) компанийн нэгж хувьцаа 16.23 хувь өсөж, 17.5 ам.долларт хүрчээ.

Улмаар Туркойз Хилл Ресурсийн зах зээлийн нийт үнэлгээ 3.54 тэрбум ам.доллар даваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад компанийн үнэлгээ 7.69 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хөрөнгө оруулагч нарын хэлэлцээ тодорхой үр дүнд хүрч, эерэг ойлголцолд хүрсэн талаарх мэдээлэл өнгөрсөн сард гарснаар сүүлийн нэг сарын хугацаанд тус компанийн хувьцаа 6.6 хувиар өсөөд байсан юм.

Оюу толгойн гүний уурхай 2023 оны нэгдүгээр улирлаас анхны тогтвортой үйлдвэрлэлийн түвшинд хүрч, жилд хагас сая тонн зэс олборлоно. Ингэснээр борлуулалт нь одоогийнхоос 3 дахин нэмэгдэж, Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно.

Танд санал болгож буй

ЭТТ: 512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн биржийн арилжааны хуваарь

2025/10/28
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо
Эдийн засаг

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо

2025/10/27
ЭТТ: 2025 оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлолоо
Онцлох мэдээ

ЭТТ: 2025 оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортлолоо

2025/10/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?