Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлчүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллана

2026/08/12
Нийслэлчүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллана
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтад Дэлхийн банк группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Дэлмон, Олон улсын санхүүгийн корпорацийн Ази, номхон далайн бүсийн дэд бүтэц, байгалийн нөөцийн салбар хариуцсан менежер Кэтрин Ко зэрэг төлөөлөгчид оролцлоо. Уулзалтаар хамтран ажиллаж буй болоод цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар талууд санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дэлхийн банк болон ОУСК нь Улаанбаатар хотын дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, байгаль орчин, хотын санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бидний найдвартай түнш байсаар ирсэн. Бид Улаанбаатарын хөгжлийг хотын эдийн засаг талаас нь харж шинэ төлөвлөлт хийж байна. Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн маш олон мега төсөл бий. Энэ төслүүдийн 93 хувийг төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Харин ердөө долоон хувь нь төсвийн бус эх үүсвэрээс санхүүжиж байгаа юм. Тэгэхээр энэ зарцуулалтуудыг иргэдийнхээ амьдралын чанарт эергээр нөлөөлөх байдлаар хэрхэн зөв зохион байгуулах вэ гэдэг төлөвлөлтүүдийг хийж байна. ОУВС-ийн оролцоотойгоор хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Бид иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлүүддээ илүү их боломж олгох шаардлагатай. Тухайлбал, хотын иргэдийн хүнсний хангамжтай холбоотойгоор хүнс үйлдвэрлэх, хадгалах агуулахуудыг бий болгох, логистикийг сайжруулах чиглэлээр хувийн хэвшлүүдээ дэмжиж ажиллана” гэлээ.

 

Танд санал болгож буй

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Нийгэм

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2026/10/21
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2026/10/21
Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна
Нийгэм

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

2026/10/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?