Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ЧД-ийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хувийг хангаж эхэллээ

2026/08/17
ЧД-ийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хувийг хангаж эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулах, хэмнэх зорилгоор “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуульд  40 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хосолсон системийг суурилууллаа. Ингэснээр 61 дүгээр сургууль сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгааны хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангадаг Чингэлтэй дүүргийн гурав дахь жишиг сургууль болж байна. Төслийг Австралийн Засгийн газрын хэрэгжүүлдэг Women’s Leadership Program (WLP)-ийн тэтгэлэгт оролцогч Д.Одонтунгалаг, Ж.Энхзул, Д.Оюундарь, Г.Энхтуул, Д.Мэндбаяр нар санаачилж, Чингэлтэй дүүрэг, Австралийн Элчин сайдын яам, Азийн сан, Зориг сан, “Энх Орчлон Хөгжил” ТББ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. Харин нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалтын ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд  “Prime Solar” компани хөнгөлөлттэй нөхцөлөөр гүйцэтгэсэн юм.

“Нартай сургууль” төслийг санаачлагч Д.Оюундарь “Тус сургууль нарны панель, батарей болон төвийн цахилгаан сүлжээ хосолсон системд суурилагдсан. Ингэснээр цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон чухал хэрэглээгээ 2–3 цагийн турш батарейгаасаа хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, уг систем нөөц генераторын үүрэг гүйцэтгэж, цахилгаан тасарсан үед ч сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг зөвхөн цахилгааны зардлыг бууруулах бус, эрчим хүчний найдвартай байдлаа хадгалж буй сайн шийдэл. Систем нь эхний дөрвөн жилд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, дараагийн 20 жилийн хугацаанд хэмнэлт бий болгох боломжтой” гэлээ.

Танд санал болгож буй

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Нийгэм

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2026/10/21
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2026/10/21
Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна
Нийгэм

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

2026/10/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?