Өнөөдөр өглөө 32 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас иржээ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабын албан ёсны пэйж хуудас болох Шатахууны шуурхай штабын мэдээллийг цахим хуудсаар өгч эхэлсэн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Энэхүү хуудсаар дамжуулан иргэд, олон нийтэд шатахууны хангамж болон нефтийн бүтээгдэхүүн импортлогч, түгээгч компаниудын ШТС-уудад нөхөн хангалт хийж буй явцын мэдээллүүдийг тухай бүрд нь хүргэх аж.

Өнөөдөр өглөөний байдлаар нийт 32 вагон АИ-92 шатахуун ОХУ-аас ирснээс дараах аж ахуйн нэгжүүдэд хуваарилалт хийгджээ. 

Өглөөний 6:35 минутад нийт 63 цистерн шатахуун ирснээс АИ-92 шатахуун 32 вагон ирсэн байна. Толгойт өртөөнд 27, дизель түлш 31 вагон ирж, Толгойт өртөөнд 15, Аршаант өртөөнд 6 тус тус буужээ.

Танд санал болгож буй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?