Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

АҮЭБЯ: Орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлнэ

2026/08/21
АҮЭБЯ: Орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

ТЦА-аас нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассан гэдгийг онцоллоо. Өнгөрсөн 24 цагийн байдлаар

– 10-20 машин дугаарласан 1 ШТС

– 20-30 машин дугаарласан 16 ШТС

– 30-40 машин дугаарласан 17 ШТС

– 40-50 машин дугаарласан 20 ШТС

– 50-100 машин дугаарласан 10 ШТС байна. Харин аймгийн төвүүд дэхь ШТС-ын дундаж дугаарлалт 62 машин байна.

Гэхдээ Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгуудад шатахууны хангамж муу байгаагаас дараалал ихсэж байна. Дундговь аймагт ШТС дэх хүлээгдэл 400-450 машинд хүрсэн байна.

Иймээс ч шуурхай штабын зүгээс хөдөө, орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах үүргийг аж ахуй нэгжүүдэд өглөө. Нэн тэргүүнд дараалал ихээр үүсч байгаа Дундговь, Өвөрханагй, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймгуудад анхаарахыг сануулав.

Мөн Шуурхай штабын зүгээс намрын тариа хураалт хаяанд ирсэн учраас газар тариалангийн бүс нутгууд, ААН-үүд болон ХХААХҮЯ, Онцгой байдлын байгууллагуудын дизель түлшний хангамж сайн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг санууллаа.

Танд санал болгож буй

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Нийгэм

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна

2026/08/28
Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ

2026/08/28
Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ
Нийгэм

Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ

2026/08/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?