Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатар хотыг ногоон, тогтвортой хот болгон хөгжүүлэхэд ICLEI-тай хамтран ажиллана

2026/08/24
Улаанбаатар хотыг ногоон, тогтвортой хот болгон хөгжүүлэхэд ICLEI-тай хамтран ажиллана
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа /ICLEI/-ны Зүүн Азийн Нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал бөгөөд БНХАУ дахь төлөөлөгч Шу Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд дэлхийн хотуудын өмнө нийтлэг тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцож, эдгээр сорилтыг бууруулах, даван туулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон, тогтвортой хот болгон хөгжүүлэх нь нийслэлийн тэргүүлэх зорилтуудын нэг. Тиймээс ICLEI-ийн сүлжээгээр дамжуулан Зүүн Азийн хотуудтай ногоон хөгжил, уур амьсгалын тэсвэржилт, хотын усны менежмент, байгальд түшиглэсэн шийдэл, нүүрстөрөгч багатай хөгжлийн чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байна” гэв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулсан Хотын дарга нарын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад ICLEI-ийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийллээ. Харин /ICLEI/-ны Зүүн Азийн Нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал бөгөөд БНХАУ дахь төлөөлөгч Шу Жу цаашид урт хугацаанд хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтойг илэрхийллээ.

Танд санал болгож буй

Явган алхагч, аялагчдын анхааралд
Нийгэм

Явган алхагч, аялагчдын анхааралд

2026/10/09
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?