Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

2026/08/24
Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Турк Улсын Газиантеп хотын Захирагчийн орлогч Халил Угур тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улаанбаатар, Газиантеп хотын ах дүүгийн харилцааны түүхэн замналын талаар онцлон тэмдэглэв. Тодруулбал, 2010 оны есдүгээр сарын 25-нд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Газиантеп хотын дарга Асим Гүзелбэй нар Ах дүү хотын протокол, эрмэлзлийн гэрээнд гарын үсэг зурснаар хоёр хотын хамтын ажиллагааны эхлэл тавигджээ. Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагаа нь зөвхөн ах дүү хотын харилцааны хүрээнд хязгаарлагдахгүй, бодит төсөл, хөтөлбөр болон салбар хоорондын хамтын ажиллагаагаар өргөжих боломжтойг онцоллоо.

Цаашид хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүчний салбарын туршлага, технологи солилцох, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, залуучууд, сурагчдын солилцооны хөтөлбөрийг тогтмолжуулах, хотын хөгжлийн сайн туршлага, инновац, орон нутгийн засаглалын чиглэлээр харилцан туршлага судлах боломжтойг талууд илэрхийлэв.

“Улаанбаатар, Газиантеп хотын ах дүүгийн харилцаа нь Монгол, Турк хоёр орны ард иргэдийн найрамдал, харилцан ойлголцлын гүүр болж, цаашид энэхүү харилцааг бодит ажил хэрэг, төсөл хөтөлбөрөөр баяжуулж, хотуудын хөгжлийн сайн туршлагыг харилцан нэвтрүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо. Талууд Улаанбаатар, Газиантеп хотын ах дүүгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, иргэдэд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.

Танд санал болгож буй

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Нийгэм

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна

2026/08/28
Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ

2026/08/28
Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ
Нийгэм

Эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарчээ

2026/08/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?