Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй

2026/08/28
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
Share on FacebookShare on Twitter

Зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудлаар Монголбанкнаас мэдээлэл өглөө.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн “УИХ-ын дарга Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн мэдээллийн зарим үйл ажиллагааг сайжруулах арван чиглэл өгсөн. Үүний хүрээнд яаралтай ажлын хэсэг байгуулсан.

Нэгдүгээрт, зээлийн мэдээллийг хуулийн дагуу, хугацаанд нь нийлүүлж байгаад хяналт, шалгалт хийж байна. Зээлийн мэдээлэл нийлүүлж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудыг шалгах ажил эхэлсэн. Үргэлжлүүлэн банкуудад хяналт хийнэ.

Мөн зээлийн мэдээллийг хүлээж авсан даруй иргэний зээлжих зэрэглэлийн оноонд шууд өөрчлөлт ордог болсон. Өмнө нь зээл төлөлтөөс хамаараад сард нэг удаа өөрчлөлт ордог байсан. Үүнээс гадна, зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдээс ирдэг гомдол, мэдээллийг ямар байгууллага хариуцах талаар цахимаар иргэдэд мэдээлдэг системийг хөгжүүлж байгаа. Есдүгээр сарын сүүлээр ашиглалтад орохоор байна.

Түүнчлэн зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн телефоны төлбөр болон хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй.

Зээлжих зэрэглэлийн оноо болон зээлийн мэдээллийн лавлагаа хоёр тусдаа ойлголт. Лавлагаа гэдэг нь иргэн, аж ахуйн нэгжийн нийт авсан зээлийн түүх. Харин зээлжих зэрэглэлийн оноо нь зээлийн түүхэн дээр суурилаад, зээл төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг харуулж байгаа оноо. Зээлжих зэрэглэлийн оноог 2024 оноос хойш ашиглаж эхэлсэн.

Цаашид зээлийн мэдээлэлтэй холбоотой тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулах ажил тогтмол хийнэ” гэв.

Танд санал болгож буй

Хувийн дансааараа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг торгожээ
Нийгэм

Хувийн дансааараа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг торгожээ

2026/08/26
Төрийн өмчит их сургуулиудын сургалтын төлбөр 10 гаруй хувиар нэмэгджээ
Нийгэм

Төрийн өмчит их сургуулиудын сургалтын төлбөр 10 гаруй хувиар нэмэгджээ

2026/08/26
Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна
Нийгэм

Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026/08/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?