Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2026/09/04
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр яамны газар, нэгжийн дарга нартай уулзаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас ОХУ, Казахстан, Беларусь, Армени, Киргиз Улс руу 367 нэр төрлийн барааг гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлттэйгээр экспортлох боломж бүрдсэн. Улмаар 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхлээд байна.

Тарифын хөнгөлөлтөд мах, махан бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн, ноос, ноолуур, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн, арьс шир зэрэг хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд голлон багтсан юм. Ингэснээр 180 гаруй сая хэрэглэгчтэй Евразийн зах зээлд Монголын уул уурхайн бус экспорт, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гаргах боломж нэмэгдэх юм.

Иймд хэлэлцээрийн үр өгөөжийг бодит ажил болгох хүрээнд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй болон цаашид экспортлох сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдийн саналыг нэгтгэх шаардлагатай гэж үзэв.

Энэ хүрээнд холбогдох газар, нэгжүүд экспортлогч ААН, үйлдвэрлэгчдийн саналыг авч, экспортын боломжийг тодорхойлон ирэх долоо хоногт нэгтгэж, хэлэлцээрийн хэрэгжилтийг бодит ажил болгоход анхаарч ажиллах юм.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Танд санал болгож буй

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ
Нийгэм

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ

2026/09/04
Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана
Нийгэм

Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана

2026/09/04
Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин 25 см нэмэгджээ
Нийгэм

Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин 25 см нэмэгджээ

2026/09/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?