Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана

2026/09/04
Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана
Share on FacebookShare on Twitter

“Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хаалтын үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлсэн тус төсөл 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ.

 

Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг бүрэн суурилууллаа.  Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдэж байгаа юм.

Хэмжилтийн мэдээллийг иргэд, олон нийт “agaar.gov.mn платформ”-оор бодит цагийн горимоор харах боломжтой боллоо.

Мөн Монгол Улс өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шинжилгээ хийж чаддаг байсан бол энэхүү төслийн үр дүнд агаарын чанарын урьдчилан мэдээг иргэд авах бүрэн боломжтой болж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах Монгол Улсын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэх бодлого оновчтой, үр дүнтэй болоход чухал хувь нэмэр оруулах юм.

Ийнхүү Монгол Улс агаарын чанарын мэдээллийг нэгдсэн системээр тасралтгүй хэмжиж, боловсруулах, олон нийтэд шуурхай хүргэх суурь тогтолцоотой боллоо.

Эх сурвалж: ЦУОШГ

Танд санал болгож буй

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ
Нийгэм

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ

2026/09/04
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Нийгэм

Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2026/09/04
Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин 25 см нэмэгджээ
Нийгэм

Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин 25 см нэмэгджээ

2026/09/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?