Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026/09/14
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 86.8 хувьтай байгааг танилцууллаа.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. 150150 тусгай дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5479 хүсэлт бүртгэгдэж, 427 албан хаагч шийдвэрлэж, 3517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаажээ. Иргэд 150150 тусгай дугаарт зам, тээвэр, инженерийн шугам, газар, барилгатай холбоотой асуудлаар хамгийн их буюу 61.7 хувьтай хандсан байна. Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  1. Өвөлжилтийн бэлтгэл, агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт, угаарын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар төлөвлөх,
  2. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлж, хичээл эхлэх болон тарах цагийн оргил ачааллыг тооцон чиглэл, давтамж, автобусны тоог нэмэгдүүлж, чиглэлд нэмэлт зохицуулалт хийх,
  3. Эмнэлгүүдийг бэлэн байдалд ажиллуулах, үйлчилгээг чанаржуулах, төрөлжсөн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  4. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний урсгалын судалгаа, тооцоонд үндэслэн ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, гэрлэн дохионы ухаалаг зохицуулалтыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  5. Сургуулийн автобусны үйлчилгээг яаралтай жигдрүүлж, маршрут, чиглэл, өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлэх,
  6. Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд чанар, стандартын дагуу гүйцэтгүүлэн, хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд санал болгож буй

Явган алхагч, аялагчдын анхааралд
Нийгэм

Явган алхагч, аялагчдын анхааралд

2026/10/09
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?