Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“1000 гаруй алба хаагч гудамж талбайд үүрэг гүйцэтгэнэ”

2022/01/31
“1000 гаруй алба хаагч гудамж талбайд үүрэг гүйцэтгэнэ”
Share on FacebookShare on Twitter

Сар шинийн баярын өдрүүдэд автомашинууд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, нийтийн тээвэр хэрхэн үйлчлэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтэнгэр: 

-Сар шинийн баярын бэлтгэлтэй холбоотойгоор томоохон зах худалдааны төвийг чиглэсэн замын ачаалалтай байна. Цагдаагийн алба хаагчид хотын захад байрлах товчоодод хяналт тавьж ажиллаж байна. Товчоодод хотоос гарч, орж байгаа тээврийн хэрэгслүүдийг зохицуулна. Сар шинийн баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд ажиллана. Нийтдээ 1000 гаруй алба хаагч хотын гудамж, талбайд үүрэг гүйцэтгэнэ.

Мөн томоохон уулзвар, гарцан дээр алба хаагчид нэмэлтээр ажиллана. Өмнөх жилүүдэд иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зөрчил гаргадаг. Цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллана. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор цагаан сарын баярыг цомхон тэмдэглэсэн. Цагдаагийн байгууллагаас энэ жилийн хувьд ч гэсэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байна. Иргэд орон нутаг руу явахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг анхааруулъя.

Эх сурвалж: News.mn

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?