Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026/09/16
Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Григорьев Евгений Дмитриевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар, Санкт-Петербург хотын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, хотын хөгжил, дэд бүтэц, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжил, экосистемийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Санкт-Петербург болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцааны маш чухал хэсэг юм. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 56 хувь буюу 1.7 сая гаруй иргэн амьдардаг бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын 80 орчим хувь нь нийслэлд төвлөрч, улсын эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Хот тэлэхийн хэрээр шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгарч байна. Мөн дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хувьд агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн буюу дулаан, цахилгааны хүртээмжийг сайжруулахад бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Санкт-Петербург хотын нийгмийн үйлчилгээ, иргэдэд чиглэсэн бодлого, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, экосистем, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, хот тохижилт болон байгаль орчны бодлогын туршлагаас судлах сонирхолтой байна. Эдгээр чиглэлээр танай хотын төрийн болон судалгааны байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байна” гэв.

Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Григорьев Евгений Дмитриевич “Манай хоёр хот хоорондоо хол зайд оршдог хэдий ч харьцангуй залуу, хөгжиж буй хотууд. Тиймээс олон чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох боломжтой гэж үзэж байна. Бидний хувьд ч Улаанбаатар хотод тулгамдаж буй авто замын түгжрэл зэрэг зарим асуудал хэвээр байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн дэд бүтцийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Москва-Санкт-Петербург чиглэлийн өндөр хурдны трамвай болон метроны бүтээн байгуулалтын ажлууд  үргэлжилж байна. Санкт-Петербург нь дэлхийд хамгийн урт трамвайн сүлжээтэй хотуудын нэг бөгөөд одоо ч шинэ шугам нэмж, сүлжээгээ тэлсээр байна. Тиймээс Улаанбаатар хоттой эхний ээлжид орон сууцжуулалт, авто зам, гүүрэн байгууламжийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Энэ хүрээнд монгол мэргэжилтнүүдийг томилолтоор ажиллуулж, харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.

Уулзалтын төгсгөлд Санкт-Петербург хотын Гадаад харилцааны хорооны даргын орлогч Андросова Ольга Владимировна соёл, спорт, хүүхэд, залуучуудын хөгжил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хоёр хотын байгууллага хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо.

Танд санал болгож буй

Явган алхагч, аялагчдын анхааралд
Нийгэм

Явган алхагч, аялагчдын анхааралд

2026/10/09
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?