Нийтийн тээврийн автобусны төлбөрийн биет картыг 23 байршилд худалдаална

Нийтийн тээврийн автобусаар зорчих том хүний болон хүүхдийн биет картыг нийслэлийн таван дүүргийн 14 байршлын ТҮЦ, мини маркет, хүнсний дэлгүүрт худалдан борлуулж байсан. Тэгвэл худалдаалах цэгийн тоог есөөр нэмж, 23 цэгээс том хүний болон хүүхдийн биет картыг 3600 төгрөгөөр авах боломжтой болсон гэдгийг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

  1. Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Содон хороолол-U money ТҮЦ
  2. Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Цахилгаан тээврийн автобусны буудал- Сити шоп дэлгүүр
  3. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 5 шар цагаан ТҮЦ
  4. Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 32-р байрны буудал U money павильон
  5. Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороолол, автобусны буудал хойд, Brown хүнсний дэлгүүр
  6. Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Цахлай зах, Тайхар хүнсний дэлгүүр
  7. Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Да хүрээ зах, Арвин эрдэнэ хүнсний дэлгүүр
  8. Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Улиастайн шинэ эцэс, Баялаг арвай хүнсний дэлгүүр
  9. Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хууль сахиулахын их сургууль автобусны буудлын ТҮЦ
  10. Чингэлтэй дүүрэг,  3-р хороо, Бага тойруу Ард кино театрын автобусны буудлын баруун талын ТҮЦ
  11. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо 32-н зүүн талын буудал Зоригт Од дэлгүүр
  12. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Дэнжийн 1000-ын 3-р буудал хүнсний дэлгүүр
  13. Чингэлтэй дүүрэг, 14-р хороо 9 Эрдэнэ зах
  14. Хан-Уул дүүрэг,  21-р хороо Буянт-Ухаа спорт цогцолборын буудал баруун тийш Хонгор мини маркет
  15. Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол автобусны буудлын ард Сайн ломбард доторх хүнсний мухлаг
  16. Нарангийн гол –шинэ эцэс
  17. Баянгол дүүрэг, 1-р хороо Төмөр зам /Вокзал – Хийморь хүнсний дэлгүүр
  18. Сүхбаатар дүүрэг, 4-р хороо Баруун 4 зам Элба буудал, Цагаан ТҮЦ
  19. Баянзүрх дүүрэг, 13-р хороо Офицеруудын ордон замын урд талын ТҮЦ
  20. Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Чулуун овоо автобусны буудал замын урд талын ТҮЦ
  21. Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Чулуун овоо, Номин агуулахын замын хойно
  22. Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Ботаникийн эцсийн буудал замын урд талд
  23. Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Монгол шилтгээн, замын хойд талын автобусны буудал

​​​​​Нийтийн тээврийн автобусанд том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөг төлөөд дөрвөн удаа дамжин суух зохицуулалттай.

Танд санал болгож буй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?