Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ц.Идэрбат: Нөөцийн маханд төсөвлөсөн мөнгөний зарцуулалтыг и-баримтаар хянана

2026/09/17
Ц.Идэрбат: Нөөцийн маханд төсөвлөсөн мөнгөний зарцуулалтыг и-баримтаар хянана
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын хуралдаанаар Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хүнсний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хэмжээний санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан. Хүнсний стратегийн нөөц бүрдүүлэх ажилд улаанбуудайн тариалан эрхлэгчид аж ахуйн нэгжүүдийг жигдхэн хамруулахыг анхааруулж байгаа. Мөн хүнсний ногоог анх удаа худалдан авч нөөц бүрдүүлэх гэж байгаа учраас журмаа тодорхой гаргаад ажиллаж байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйн корпорацын мэргэжилтнүүд Улаанбаатар хот дахь ногооны зоориудтай танилцаад нөөц боломжийг нь судалж байгаа.

Нөөцийн махны санхүүжилтийн татаасыг арилжааны банкуудаар дамжуулдаг байсан бол энэ жил шууд аж ахуйн нэгжүүдэд нь зээл олгоно. Тэр мөнгө зөвхөн маханд зарцуулагдаж байгаа эсэхийг и-баримтаар хянана.

Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яам “Идэш” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Махны үнэ өсөөгүй байх идэшний цагаар Монгол Улсыг зургаан бүсэд хуваагаад бүс бүрд Улаанбаатар хотод махаа худалдах талбай гаргаж өгнө” гэв.

Танд санал болгож буй

Явган алхагч, аялагчдын анхааралд
Нийгэм

Явган алхагч, аялагчдын анхааралд

2026/10/09
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?