“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Төсвийн тодотголын хүрээнд 100 мянган тонн стратегийн нөөц улаанбуудай, 12-13 тонн хүнсний ногоон, 5000 тонн шатахуун, гурилын үйлдвэрүүдэд татаас өгөх хүлээлттэй байна.
2027 оны хаврын улиралд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ. ХХААХҮЯ-наас “Идэш” арга хэмжээг зургаан бүсийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Шүлхийн вакцин дотооддоо савлах чиглэлд анхааран ажиллаж, “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Арьс шир -Баялаг” хөтөлбөр, “Нэг сум -Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг эхлүүлж, бордоо үйлдвэрлэлийн туршилтууд амжилттай хийж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.



