Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид үүсдэг саатлын нэг шалтгаан нь усанд уусдаггүй ахуйн хог хаягдал. Өөрөөр хэлбэл, 00-ийн цаас, ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, салфетка гэх мэт усанд уусахгүй хог хаягдлууд бөөгнөрч насосыг гацаадаг. Үүнээс болж өдөр бүр 4-5 ажилтан гар аргаар цэвэрлэх, долоо хоногт дор хаяж гурван удаа насосны гацааг гаргах шаардлага гардаг. Улмаар төв цэвэрлэх байгууламжид өдөрт 10 чингэлэг буюу 1400-1500 тонн хог шугам хоолойг гацааж, цэвэрлэж шүүх шаардлага гардаг байна. Энд зөвхөн иргэдийн ахуйн хэрэглээнээс үүсэх хаягдал бус, үйлдвэрлэлийн бохирдол ч мөн нөлөөлдөг байна. Иймд усанд уусдаггүй хог хаягдлыг ариун цээврийн суултуурт хийхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.



