Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын хурал боллоо.
Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хилээр нийт 172000 тонн Газрын тосны бүтээгдэхүүн оруулж иржээ. Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүнтэй нийт 900 цистерн вагон байна. Үүнээс 79 вагон АИ-92, 730 вагон дизелийн түлш, 91 вагон онгоцны түлш байна.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Монгол Улсад ирсэн вагонуудыг түргэн хугацаанд татан авч буулгах, түгээлтийг эрчимжүүлж Улсын хэмжээнд байгаа бүх ШТС-ыг тогтвортой ажиллуулахыг АМГТГ-т даалгалаа. Мөн бүх боомтуудаар автомашинаар шатахуун оруулж ирэх боломжийг бүрдүүлэхийг даалгасны зэрэгцээ шатахууны чанарын асуудалд тогтмол хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх үүргийг өглөө. Түүнчлэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ дизель түлшний татан авалтад онцгой анхаарахыг санууллаа. Цаашид шатахууны тээвэрлэлт, татан авалтыг эрчимжүүлэхэд “УБТЗ” ХНН, ТЦА-ыг туслалцаа үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.



