Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Дэлхийн банк “нутагтаа эзэн 100:1000”, “нэг сум-нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжин ажиллана

2026/09/21
Дэлхийн банк “нутагтаа эзэн 100:1000”, “нэг сум-нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжин ажиллана
Share on FacebookShare on Twitter
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Жулиа Фрейзер, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, улс хариуцсан менежер Викториа Делмон тэргүүтэй төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Дэлхийн банкнаас Монгол Улсад 2024 оны нэгдүгээр сараас “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч малчдын цахим хоршоо” төслийг хэрэгжүүлж буй. Энэ төслийн буцалтгүй тусламжийн нийт дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Нэг сум–Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дэд буцалтгүй тусламжийн гарын авлагад зохих өөрчлөлтийг оруулж, зорилтот хүрээг 16 аймаг, нийслэлийн 30 сум болгон өргөжүүлэх албан хүсэлтийг ХХААХҮЯ-наас гаргасныг Дэлхийн банк хүлээн авч, хэрэгжилтийг дэмжин ажиллаж байгаа юм.
Дээрх 30 сум нь улсын хэмжээнд өргөн тархан байрлаж байгааг харгалзвал төсөл нь хугацаандаа бүрэн амжихгүй байх бодит эрсдэлтэй. Иймд хөрөнгийн ашиглалт, ажлын чанарыг алдагдуулахгүй байх үүднээс төслийн хэрэгжих хугацааг 2027 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгах асуудлыг өнөөдрийн уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хөндлөө. Мөн ХХААХҮЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, Улс хариуцсан менежер Викториа Делмон “Дэлхийн банк хөдөө аж ахуй салбарын сөрөн тэсвэрлэх чадвар, эдийн засгийн үр өгөөжид суурилсан менежмент, зах зээлийн бодлого гэсэн гурван чиглэлд цогц бодлогын дэмжлэг хэрэгжүүлэхийг зорьж ирсэн. Энэ бодлогод “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг мал эмнэлгийн үйлчилгээний төв” төсөл, хөтөлбөрүүд нийцэж байна” гэв.
Уулзалтаар талууд хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн цогц байдал, бодит үр дүнгийн талаар санал солилцож, ХХААХҮЯ-наас тавьж буй саналуудыг тусгах, тухайлбал “Нутагтаа эзэн 100:1000” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийж, уг төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Танд санал болгож буй

Явган алхагч, аялагчдын анхааралд
Нийгэм

Явган алхагч, аялагчдын анхааралд

2026/10/09
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?