Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална

2026/09/22
Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
Share on FacebookShare on Twitter

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаараа инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. 

Инфляцын түвшин өндөр байгаа энэ үед бодлогын хүүг бууруулах боломж хязгаарлагдмал байна. Бодлогын хүүг нэмж чангаруулбал эдийн засгийн идэвхжил, мөнгөний эргэлт саарах эрсдэлтэй. Иймээс инфляцын дарамт болон эдийн засгийн идэвхжилд үзүүлэх нөлөөллийг харгалзан бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ.

Жилийн инфляц наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрчээ. Инфляц өмнөх сараас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн байна. Суурь инфляц наймдугаар сард 6.8 хувь буюу өмнөх сараас мөн бага зэрэг бууржээ. Шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт болон төсвийн зардал, цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүй.

Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулж, бусад салбарын идэвхжил сул хадгалагдсан. Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах бол уул уурхай, тээврийн салбар өнгөрсөн оноос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг болох төлөвтэй байна. Иймээс төв банк бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, ирэх онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Танд санал болгож буй

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо
Онцлох мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо

2026/10/09
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал болон Тэргүүн дэд захирлыг томиллоо
Эдийн засаг

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал болон Тэргүүн дэд захирлыг томиллоо

2026/10/09
Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно
Онцлох мэдээ

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?