Ургамал хамгааллын газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулах гэж байна.
Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлоход тавигдах шаардлага, холбогдох бүрдүүлэлт, ургамлын хорио цээр, гаалийн шаардлага болон экспортын үйл явцын талаар нэгдсэн мэдээллийг сургалтаар өгөх юм байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам



