Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

2026/10/07
Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно
Share on FacebookShare on Twitter
Монгол Улсын Хөгжлийн банкнаас ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах зорилгоор Хархорум хотын нутаг дэвсгэрт 50МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц бүхий 30МВт/100МВт.ц батерей хуримтлуурын станц байгуулахад санхүүжилт олгохоор боллоо.
Тус төслийн явцтай Хархорум хотын бүтээн байгуулалттай танилцах арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.10.07) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Хархорум хотын Захирагч Л.Халтар, Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин нарын холбогдох албаны хүмүүс танилцлаа. Энэ үеэр төслийг хэрэгжүүлэгч “Монхорус фьючер энержи” ХХК-иас гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 41.4 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тус нарны цахилгаан станцыг 2026 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаа танилцуулав.
Энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад орсноор 80.7 сая кВт.ц эрчим хүч нийлүүлж, 40 мянган тонн нүүрсний хэрэглээтэй дүйцэх хэмнэлтийг бий болгох чухал ач холбогдолтой. Түүнчлэн оргил ачааллын үеийн импортын хамаарлыг бууруулж, бүс нутгийн цахилгаан хангамжийн найдвартай байдал нэмэгдэх тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас эрчим хүчний салбарт санхүүжилт олгоход онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк энэ оны зургаадугаар сард эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Эрчим хүчний яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн эрчим хүчний салбар, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх, олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татахад анхаарч ажиллахаа онцолсон юм.

Танд санал болгож буй

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ
Нийгэм

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026/11/17
Тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ
Эдийн засаг

Тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ

2026/11/17
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна
Нийгэм

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026/11/17

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?