Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Share on FacebookShare on Twitter

Улсын Онцгой комиссын III хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцууллаа. ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооны албанаас албан ёсны хариу ирсэн.

Шинжилгээний дүнгээр Ковид-19-ийн хоёр, риновирусын хоёр тохиолдол илэрсэн бөгөөд бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв. Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 9 баавгайг устгасан, нийт 557 мэдээлэл ирсэн байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргасан. Мөн тэрээр амь насаа алдсан иргэний ар гэрт Засгийн газар, УОК-ын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Тэрбээр гаргасан шийдвэрийг далимдуулан тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж, орон нутгийн удирдлагуудад хяналтаа сайжруулах үүрэг, даалгавар өгсөн талаар мэдээлэв.

Мөн малын өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид хариуцлагатай байх шаардлагатайг тэмдэглээд, малыг эрүүлжүүлэх чиглэлээр ажиллаж эхэлснийг танилцууллаа. Малаа алдсан өрхүүдэд зах зээлийн ханшаар нь нөхөн олговор олгох бөгөөд аль болох малыг эрүүлжүүлэх арга хэмжээ авч, устгал хийхгүй байх чиглэлд анхаарч ажиллана гэв. Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд хэд, хэдэн аймгийн дулааны станцтай холбоотой асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Танд санал болгож буй

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо
Онцлох мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо

2026/10/09
Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?