Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

2026/10/09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матьё де Бланк зэрэг төлөөлөгчтэй уулзлаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хот Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны хүрээнд хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлэхээр санамж бичиг байгуулсан. Уулзалтаар талууд хэрэгжиж буй төслүүдийн үйл явц, цаашид хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын хөгжил, дэд бүтцийн шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллаж, бодит үр дүн бүхий төслүүдийг хэрэгжүүлж ирсэн Дэлхийн банкны хамт олонд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл нь нийслэлийн зам тээврийн сүлжээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад хотын тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулж байгаа стратегийн ач холбогдолтой төсөл юм. Мөн сүүлийн жилүүдэд давтамж нь нэмэгдэж буй үер усны эрсдэлийг бууруулах, хотын инженерийн шугам сүлжээний найдвартай байдлыг хангах зорилготой шинэ төслийн бэлтгэл ажилд үзүүлж буй дэмжлэгт бид өндөр ач холбогдол өгч байна” гэлээ.
Дэлхийн банк группийн зүгээс цаашид хотын дэд бүтцийн төлөвлөлт, зээлжих эрхийг сайжруулах, санхүүгийн чадавхыг бэхжүүлэх асуудалд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Танд санал болгож буй

Явган алхагч, аялагчдын анхааралд
Нийгэм

Явган алхагч, аялагчдын анхааралд

2026/10/09
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?