Намрын бүх нийтээр мод тарих өдрөөр Богдхан уулын Ширдэгтийн амны ойжуулалтын талбайд нөхөн тарилт хийлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг сааруулах болон газрын доройтлыг бууруулах зорилгоор Монгол орны гурван бүс нутагт нийт 180 сая мод тарьж ургуулж байна.



