Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар БНСУ-ын “KOICA” байгууллагын төлөөлөлтэй санал солилцов

2026/10/14
Хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар БНСУ-ын “KOICA” байгууллагын төлөөлөлтэй санал солилцов
Share on FacebookShare on Twitter
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Бүгд найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “KOICA”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын хөдөө аж ахуй хариуцсан орлогч дарга Со Хён Жэ, “КОПИА Монгол” төвийн ахлах ажилтан Г.Балжинням нартай уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хөдөө аж ахуйн өндөр технологи, дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх, салбарын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох бодлого, хөтөлбөртэй уялдуулан хамтын ажиллагааг дэмжиж, тодорхой төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх боломжтойг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун илэрхийллээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Үүнтэй уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “KOICA”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон “КОПИА Монгол” төвийн хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн зорилго, үйл ажиллагааны талаар “KOICA”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын хөдөө аж ахуй хариуцсан орлогч дарга Со Хён Жэ танилцууллаа.
Монгол Улсад үхрийн аж ахуйн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, мал аж ахуйн нэгдсэн технологийн суурийг бүрдүүлэх зорилготой энэ төслийг газар тариалангийн үйлдвэрлэлийн 50 хувийг хангадаг, суурь нөхцөл бүхий төвийн бүсийн Сэлэнгэ аймаг, зүүн бүсийн газар тариалангийн бүс болох Хэнтий аймагт хэрэгжүүлж, хоёр аймаг, хоёр бүсэд туршилтаар хэрэгжүүлэхийг санал болгов. Төслийн хүрээнд жишиг мал аж ахуйн хоршоонд суурилсан тэжээлийн ургамал үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтолцоог бүрдүүлэх замаар малын гаралтай бүтээгдэхүүний чанарын удирдлага, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн менежментийн чадавхыг бэхжүүлэх юм.
Төслийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж, холбогдох чиглэлээр хамтран ажиллах боломжтойг Ц.Болорчулуун онцлон тэмдэглэж, төслийн үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжилтэнтэй холбон ажиллуулахаар болов. Мөн Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батзориг төслийг дэмжиж, идэвх санаачилгатай хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр төслийн зорилго, үйл ажиллагаа нь салбарын сайдын хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, тэр дундаа “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум–Нэг малын эмнэлэг” зэрэг санаачилгатай уялдаж байгааг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүнсний аюулгүй байдал, хангамжийг бэхжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдэв.

Танд санал болгож буй

Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид “Ногоон давааны тунхаг”-ийг баталлаа
Нийгэм

Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид “Ногоон давааны тунхаг”-ийг баталлаа

2026/10/14
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Нийгэм

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026/10/14
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт
Нийгэм

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026/10/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?