Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хөгжлийн банкны 100 сая ам.долларын санхүүжилттэй төмөр зам ашиглалтад орлоо

2026/10/14
Хөгжлийн банкны 100 сая ам.долларын санхүүжилттэй төмөр зам ашиглалтад орлоо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгох Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км шинэ төмөр зам өнөөдөр (2026.10.11) ашиглалтад орлоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох яамд, Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд, төмөр замчид, төслийн инженер, техникийн ажилчдын төлөөлөл оролцлоо.

Уг төслийн бүтээн байгуулалтад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон юм. Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал А.Энхжин шинэ төмөр зам нь нийслэлийн ачаа тээврийн урсгалыг өөрчилж, хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээвэр, логистикийн шинэ гарц нээх, бүс нутгийн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой бөгөөд төслийн үр дүнд урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахын зэрэгцээ 1,000 гаруй байнгын ажлын байр бий болгохыг онцоллоо.

Нийт 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай уг төслийн хүрээнд гурван зөрлөг, дөрвөн өртөө, 1,200 метрийн урттай есөн төмөр бетон гүүр, ус зайлуулах болон хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зориулалттай 127 төмөр бетон хоолойг барьж, байгуулжээ.

ШИНЭ ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ДАРААХ ҮР ДҮН ГАРНА:

• Ачаа тээврийн хүчин чадал нэмэгдэнэ. Эхний жилдээ 3.5 сая тонн, цаашид жилд 20–25 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулахгүйгээр тээвэрлэнэ.
• Аюултай ачааны тээвэрлэлтийг нийслэлийн төвөөс гаргана. Улаанбаатар хотын төвөөр 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэх шаардлагагүй болно.
• Замын хөдөлгөөний ачаалал буурна. Том оврын ачааны 300–1,800 автомашин өдөр бүр нийслэлийн замын хөдөлгөөнөөс хасагдана.
• Ачаа тээврийн терминалуудыг үе шаттай нүүлгэнэ.Нийт 13 терминалыг нийслэлийн төвөөс үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ.
• Шинэ ажлын байр бий болно. Байнгын 1,000 гаруй ажлын байр шинээр бий болох боломж бүрдэнэ.
• Бүс нутгийн хөгжил эрчимжинэ. Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төв болон Зуунмод, Хүннү зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжих тээврийн суурь дэд бүтэц бүрдэнэ.

Танд санал болгож буй

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Нийгэм

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026/10/14
“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын стандартаар нүүрс баяжуулж байна
Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын стандартаар нүүрс баяжуулж байна

2026/10/14
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?