Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Эрдэмтэд агаарын бохирдлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдэхийг зорьж байна

2022/02/07
Эрдэмтэд агаарын бохирдлыг судалгаанд суурилж, цогцоор нь шийдэхийг зорьж байна
Share on FacebookShare on Twitter

БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлыг цогцоор нь шийдэх Эрдэмтэн, судлаачдын зөвлөл, БОАЖЯ, ЭХЯ хамтран энэ чиглэлд хэрхэн ажиллах талаар судалж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооныхон той хоёр дахь удаагаа уулзав.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзул, ШУТИС-ийн зөвлөх, доктор, профессор Д.Баяр, Мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Л.Гэндэнсүрэн, Хүнд аж үйлдвэрийн инженерүүдийн холбооны тэргүүн Ц.Бээжин, “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Т.Болдбаатар, Техникийн ухааны доктор, зөвлөх инженер И.Эрдэнэбаатар нарын эрдэмтэн сайжруулсан шахмал түлшний чанар, технологийг сайжруулах хүрээнд 3 чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах саналаа танилцууллаа.

Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний түүхийн эдийн технологи, үйлдвэрлэл, техник, тоноглол шийдлийг сайжруулах, тээвэрлэлт, түгээлтийн үр дүнтэй хувилбарыг сонгох, олон улсын сайн туршлага, технологийг судалж, нутагшуулах ажлыг хийх шаардлагатайг онцолжээ. Эрдэмтэд сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг сайтар судалж, цогцоор нь сайжруулах хэрэгтэйг дурдаж байсан юм.

ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч дэд профессор, доктор И.Базаррагчаа БНХАУ, ОХУ, Герман, Франц, Польш, Англи, Солонгос, Испани, Турк зэрэг улс орны шахмал түлшний түүхий эд, технологи, стандарт, үнэ, хэлбэр, хэмжээг харьцуулан судалжээ. Тэрбээр хэлэхдээ “Шахмал түлшний үйлдвэрийг судлахад хамгийн боломжит, чанартай үйлдвэрлэл нь ХБНГУ-ынх байна. Таван толгой түлш компани жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг түлшээр хангадаг. Германы сайжруулсан түлшний үйлдвэр жилд 1,5 сая тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэлийн техник тоноглол, хадгалалт, түгээлтийг нэг дор шийдсэн олон давуу талтай. Тиймээс ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн туршлагыг эх орондоо нутагшуулахаар судалж байна” гэв.

Мөн, “БНХАУ-ын техник хямд үнэтэй ч насжилт бага, чанар тааруу. Герман технологи үнэ ихтэй ч 50-60 жилийн насжилттай. Тиймээс хямд үнэтэй, чанар мууг нь бус чанартайг нутагшуулах нь зөв. Манай улсад олдоц сайтай, байгальд ээлтэй, эко шахмал түлш үйлдвэрлэж болох өтөг бууц, аргал, хомоол, нүүрсний дээжийг Герман улс руу судалгаанд явуулсан. Судалгаагаар, мод ихтэй бус нутагт амьдарч буй нэг өрх 5 тн орчим модыг зөвхөн галалгаанд ашиглаж байна. Иймд түлшний модонд тавих хяналтыг сайжруулах, иргэдэд түлшний сонголтыг бий болгох шаардлагатай” хэмээсэн юм.

Түүнчлэн, сайжруулсан шахмал түлштэй холбоотой иргэдээс ирж буй гомдол саналд Эрдэмтдийн зөвлөл хэд хэдэн чиглэлээр дүн шинжилгээ, судалгаа хийж, энэ сарын 10-нд танилцуулна. Тодруулбал, Германы шахмал түлшний үйлдвэртэй хамтран ажиллах, технологийн гэрээ, хэлэлцээр, санал боловсруулалтыг доктор Д.Баяр, Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, техник сайжруулалтын ТЭЗҮ-ийг тус үйлдвэрийн технологич Т.Болдбаатар, Л.Гэндэнсүрэн, үйлдвэрлэсэн шахмал түлшний хадгалах стандарт, горимтой холбоотой асуудлыг Ц.Бээжин нар хариуцаж, шахмал түлшний зуух, зуухны сайжруулалт, техникийн тодорхойлолт бий болгох саналыг үндэслэн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар боллоо.

 

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?