Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

22 настай О.Цэцэнцэнгэл Парисын Гранд Сламд түрүүллээ

2022/02/07
22 настай О.Цэцэнцэнгэл Парисын Гранд Сламд түрүүллээ
Share on FacebookShare on Twitter

Жүдо бөхийн Парисын Гранд Сламын сүүлийн өдрийн барилдаанууд өчигдөр/2022.02.06/ боллоо. Уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн -70 кг, -78 кг, +78 кг-ын жингийн шилдгүүд хүчээ үзэв.

Эрэгтэйчүүдийн -81 кг

  • Г.Болор-Очир эхний тойрогтоо Италийн Лоренцо Пародиг ялсан ч дараагийн тойрогтоо Канадын Франкоис Гаутье Драпьюд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Саид Моллаей энэ жинд өрсөлдөх байсан ч Covid-19-ийн халдвар авсан юм.

Эрэгтэйчүүдийн -100 кг

  • Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Алжирийн Мустафа Яссер Бумарыг ялсан ч дараагийн тойрогтоо Бельгийн Тома Никифоровд ялагджээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг

  • О.Цэцэнцэнгэл эхлээд Францын Херманн Жигуибаг, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пумалаиненийг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээд Японы Кокоро Кагэүраг дийлж, алтан медалийн төлөө Азербайжаны Ушанги Кокауриг иппон үнэлгээгээр ялснаар аварга болов.

Улсын начин Б.Одхүүгийн хүү өдгөө 22 настай тэрбээр ийнхүү Абу Даби болон Парисын Гранд Сламд дараалан түрүүллээ.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо Америкийн Николь Стутыг ялсан ч дараагийн тойрогтоо Японы Йоко Онод ялагджээ.

Багийн дүнгээр Япон улс долоон алт, таван мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол тэдний араас гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медальтай эзэн орон Франц, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай Монгол улсууд удаалжээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдаас эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү алтан медаль, -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл алтан медаль тус тус хүртлээ.

Ирэх хоёрдугаар сарын 17-19-ний өдрүүдэд Тел Авивын Гранд Слам болно.

Танд санал болгож буй

Ихэнх нутгаар хэт хална
Uncategorized

Ихэнх нутгаар хэт хална

2023/06/08
Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно
Uncategorized

Ойрын хоёр өдөр нутгийн хойд хэсгээр цас орно

2022/10/19
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
Uncategorized

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

2022/09/22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?