Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улсын хэмжээнд 38.1 мянган албан тушаалтан ХАСХОМ мэдүүлээд байна

2022/02/08
Улсын хэмжээнд 38.1 мянган албан тушаалтан ХАСХОМ мэдүүлээд байна
Share on FacebookShare on Twitter

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг АТГ-аас улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагын 46.8 мянган албан тушаалтнаас өнөөдрийн байдлаар 38.1 мянган албан тушаалтан буюу 81.4 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Мөн мэдүүлэг хүлээн авах хугацаа дуусахад 7 хоног үлдлээ.

Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгуудын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 90 ба түүнээс дээш хувьтай байна.

Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал,

  • Шүүхийн ерөнхий зөвлөл,
  • Эрүүл мэндийн яам,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • Ашигт малтмал, газрын тосны газар,
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Соёл, урлагийн газар
  • “Эрдэнэс Монгол” ХХК
  • Оюуны өмчийн газар
  • Биеийн тамир, спортын улсын хороо
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор АТГ-ын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд ХАСХОМ мэдүүлэхийг уриалж байна.

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?