Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой

2022/02/08
“Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой
Share on FacebookShare on Twitter

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал Улаанбаатар хотоос 52 километрийн зайд байрладаг. Нисэх буудлыг зорих иргэд хувийн машинаас гадна тусгай чиглэлийн шуурхай автобусаар үйлчлүүлэх боломжтой.

“UBUS”  буюу шуурхай автобус үйлчилгээг “Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК нэвтрүүлээд байна. Тус компанийн шуурхай автобус дараах үнэ тарифаар иргэдэд үйлчилж буй юм.

ВИП жижиг оврын автобус 5 хүний суудалтай Нэг хүн – 20.000₮
Дунд оврын автобус 15 хүний суудалтай Нэг хүн – 15.000₮
Том оврын автобус 45 хүний суудалтай Нэг хүн – 10.000₮

 Бүх төрлийн үйлчилгээнд 7 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй зорчино. “UBUS” шуурхай автобус нь Улаанбаатар хотын томоохон зочид буудлаас үйлчилгээ үзүүлэх тул иргэд гэртээ ойр зочид буудлаас автобусанд сууж зорчих боломжтой. Тодруулбал, “Улаанбаатар эйрпорт шаттл” компани Улаанбаатар, Чингис хаан, Кемпински, Новотел, Туушин, Рамада, Баянгол, Шангри-Ла, Blue sky, Holiday inn Ulaanbaatar hotel зэрэг 9 зочид буудалтай хамтран ажиллаж, эдгээр буудлаас “Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусны үйлчилгээ үзүүлдэг аж.

Иргэд олон улсын чиглэлд нисэх бол 3 цагийн өмнө, орон нутаг руу нисэх бол хоёр цагийн өмнө нисэх буудалд очсон байх учиртай. Иргэд мөн “Вип” буюу ганцаарчилсан үйлчилгээг захиалах боломжтой. Ийм тохиолдолд таван хүний төлбөр буюу 100 мянган төгрөг төлөх бөгөөд гэрийнх нь үүднээс очиж авна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нисэх буудлын үйл ажиллагаа нислэгийн тоо цөөн, олон улс, орон нутгийн нислэгийн цаг хугацаа нь тодорхойгүй, заримдаа  нислэг цуцлагддаг учир нийтийн тээвэр автобусны үйлчилгээ хараахан эхлээгүй байна. Харин такси үйлчилгээний тухайд 150 мянгаас дээш төгрөгийн ханштай.

“Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК-ийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК хамтран үүсгэн байгуулжээ.

Танд санал болгож буй

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой
Нийгэм

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой

2025/10/30
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
Нийгэм

“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

2025/10/30
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна
Нийгэм

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?